Friday, April 20, 2007

Ганзоогийн блогт тавтай морил

Сайн байцгаана уу?
Блогийн тухайд өмнө нь үнэхээр цагийн дайсан гэж үзээд жил гаруйн хугацаанд огт сонирхолгүй зөвхөн ажил ажил гэсээр иржээ. Өмнө нь оюутан байдаа ч төгсөөд ч хүмүүсийн блогуудыг сонирхож уншиж хэрэгтэй зүйлээ нэлээн олж мэддэг байсан шүү. Заримыг нь ч бүр өдөрт цаг гарвал юу бичсэн бол? гэж тогтмол нээж шалгадаг болох шинжтэй. Тэгээд ер нь өөрийн блогтой болох нь зөв юмаа гэж шийдлээ. Бусдынхаа бичсэнийг /шимэгч хорхой адил/ чимээгүйхэн уншаад яваад байх нь жаахан тиймхэн санагдаад...
Урд нь нэг залуугийн бичсэнийг Цаг, завын тухай хэдэн үг уншаад сэтгэл шулуудснаа хэлэх нь зөв байхаа. Та бүхэнтэй өөрийн бодлоо хуваалцахдаа сэтгэл хангалуун байх болноо.

Та бүхнийг хүндэтгэсэн: Д.Ганзориг